Катарын нийслэл Доха хотноо жүдо бөхийн ДАШТ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр татамид эмэгтэйчүүдийн 57 кг болон эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жингийн барилдаанууд явагдана.
Эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинд дэлхийн аварга, олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойргоосоо барилдах юм. Харин Тбилисийн Их дуулгын аварга өдгөө 23 настай Б.Эрдэнэбаяр Израилын тамирчин Тохар Булбултай барилдана.
Эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд М.Ичинхорлоо Тайванийн Лиен Чен-Линтэй, өнгөрсөн оны ДАШТ-ий хүрэл медальт Л.Энхрийлэн Казакстан болон Шинэ-Зеландын тамирчдын ялсантай нь зодоглох юм.
Жүдо бөхийн ДАШТ-ий гурав дахь өдрийн хэсгийн барилдаанууд 15:30 цагаас эхэлнэ.
Өчигдөр 66 кг-ийн жинд зодоглосон Ё.Басхүү Монголын тамирчдаас медалийн салхийг хагалж, ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн билээ.