fitness
  • 427 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-09

Зайсангийн авто замаар том оврын тээврийн хэрэгсэл зорчуулахыг хориглох талаар мэдээлэл өгч байна.

Замын хөгжлийн дарга н.Баярсайхан "Зайсангийн замыг нэг чиглэлтэй болгон таван сар боллоо. Тухайн үед хүйтний улирал байсан тул зам хөлдөх, гэсэх үеэр барилгын том оврын машинууд явж эхлэн зам эвдэрсэн. Уг зам нийслэлийн төсвөөр тавигдаагүй, стандартын бус зам биш байсан. Хичээл амрах үеэр замын ажлыг эхлүүлнэ. Тухайн замын хөрсний бүтэц 3 метрийн шар шавран элсэн зам байдаг. Хайрга чулуу зөөн, стандартын дагуу тавина" гэлээ.

Тээврийн цагдаагийн албанаас “Зайсан тойргийн баруун хэсэгт  22:00-06:00 цагт сөрөг хөдөлгөөнөөр зорчино. Замын тэмдэг, тэмдэглэгээг тавин ажиллаж байна. Жолоочид тэмдгийн заалтыг баримтлах ёстой. Аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгохгүй. Зайсангийн зүүн талын хэсэгт ачааны автомашины ачааг 8 тн-оос хэтрүүлэхгүй" гэв.

Бусад мэдээ

Х.Нямбаатар: ТҮК-ийн ажилтнуудад чирч явдаг, том хэмжээтэй тоос сорогч авч өгөхөөр судалж байна

Х.Нямбаатар: ТҮК-ийн ажилтнуудад чирч явдаг, том хэмжээтэй тоос сорогч авч өгөхөөр судалж байна

ТҮК-ийн ажилтнуудын цалинг нэмж, хүрз, шүүр хоёроос нь салгана хэмээн өнгөрсөн арваннэгдүгээр сард м

Бөөний төвүүдэд үхрийн мах кг нь 14-16 мянган төгрөг болж өсчээ

Бөөний төвүүдэд үхрийн мах кг нь 14-16 мянган төгрөг болж өсчээ

"Малчны лавлах-109" мэдээллийн төвийн мэдээгээр 2022 оны арванхоёрдугаар сарын 02-ны байдлаар махны жижиглэнгийн үнэ өсчээ.

Ариунзул С.
Ариунзул С.