fitness
  • 425 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-10

Малын үүлдэрлэг байдал, тэсвэрт чанар алдагдах, бие давжаарах, ашиг шим буурах нөхцөл байдал үүсээд байна.

Иймд эдгээр асуудлыг шийдвэрлэх, Монгол Улсын хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх, олон улсын стандарт, шаардлагыг хангах зорилгоор мал аж ахуйн салбарын харилцааг зохицуулж байгаа хуулиудад өөрчлөлт оруулахаар болжээ. 

Тухайлбал, Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсныг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Эдгээр хуулийн төслүүд батлагдсанаар нийгэм, эдийн засагт дараах үр дүн гарна гэж үзэж байгаа аж. 

  • Хууль тогтоомж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон бусад бодлогын баримт бичигт тусгагдсан хүнсний аюулгүй байдлыг хангах, мал, амьтны эрүүл мэнд, малын удмын санг хамгаалах, баталгаажуулах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох талаарх зорилтууд хэрэгжих боломж бүрдэнэ.
  • Мал эмнэлгийн хяналтын нэгдсэн тогтолцоо бий болж, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд тавигдах худалдааны түнш орнуудын шаардлагыг хангах нөхцөл бүрдэнэ.
  • Төрийн байгууллагууд давхардуулан гэрчилгээ олгодог явдал үгүй болж, бизнес эрхлэх таатай орчин орчин бүрдэж, иргэдийн эрхийн баталгаа сайжирна хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. 

Бусад мэдээ

УБТЗ Чойр хэсэглэлийн салбар замуудаас экспортын нүүрс ачихгүй байхаар шийдвэрлэлээ

УБТЗ Чойр хэсэглэлийн салбар замуудаас экспортын нүүрс ачихгүй байхаар шийдвэрлэлээ

Салбарын яамнаас жил гаруйн өмнө Тавантолгой-Чойр чиглэлд автомашинаар нүүрс тээвэрлэхийг бүрэн зогс

Монголд хорт хавдрын 70 хувь нь хожуу үедээ оношлогдож байна

Монголд хорт хавдрын 70 хувь нь хожуу үедээ оношлогдож байна

Хавдрын улмаас эцэг эх, эмээ өвөө, хань ижлээ алдаагүй хүн бидний дунд цөөн. Жил бүр хоёр сумын дайт

Ариунзул С.
Ариунзул С.