fitness
  • 464 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-10

Өвөрхангай аймагт шинэ төрлийн коронавирусийн тохиолдол бүртгэгдсэн гэх мэдээлэл цахим орчинд гараад байна. 

Энэ талаар Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын албан ёсны хуудаст "Коронавируст халдвар (КОВИД-19) Омикрон хувилбарын шинэ дэд хувилбар олон нийтийн дунд өргөн тархаж, халдварын тохиолдол нэмэгдэж байгаа учраас иргэд та бүхэн олон нийтийн газар амны хаалтаа тогтмол хэрэглэх, гарын ариун цэврийг чандлан сахихыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна" хэмээн сэрэмжлүүлэг хүргэжээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд тавдугаар сарын 1-8-ны хооронд хийсэн коронавирус илрүүлэх түргэвчилсэн шинжилгээгээр найм, ПГУ шинжилгээгээр дөрвөн тохиолдол батлагдсан байна. Халдварын тасагт зургаан хүн хэвтэн эмчлүүлж байна. Өөрөөр хэлбэл, тус аймагт 12 тохиолдол илэрчээ. 

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-ийн албаны эх сурвалжаас тодруулахад “Коронавирусийн халдвар болон бусад өвчлөлийн талаар нэгдсэн мэдээлэл өгнө. Энэ долоо хоногийн Баасан гарагт хэвлэлийн хурал зохион байгуулахаар болсон” гэв.

Бусад мэдээ

Зам талбайн цас, мөсийг 380 гаруй ажилтан уртасгасан цагаар ажиллаж цэвэрлэж байна

Зам талбайн цас, мөсийг 380 гаруй ажилтан уртасгасан цагаар ажиллаж цэвэрлэж байна

Нийслэлд арваннэгдүгээр сарын 27-ны 10:00 цагаас цас орж эхэлж, халтиргаа гулгаа ихсэх нөхцөл үүссэн.

ЗӨВЛӨГӨӨ: Гал тогоо, угаалгын өрөөнд угаар мэдрэгч төхөөрөмж суурилуулж болохгүй

ЗӨВЛӨГӨӨ: Гал тогоо, угаалгын өрөөнд угаар мэдрэгч төхөөрөмж суурилуулж болохгүй

Гарааш, гал тогоо, зуухны өрөө, угаалгын өрөөнд угаар мэдрэгч төхөөрөмж суурилуулж болохгүйг зөвлөж

Ариунзул С.
Ариунзул С.