“Шувуу” ажиллагааны хүрээнд АТГ-аас 29 этгээдийг эргүүлэн эх оронд нь авчрахаар ажиллаж байгаа аж. Үүнээс таван этгээдийг авчирсан байна.
Ингэхдээ тэдний заримтай нь холбоо тогтоож Монгол Улсад ирүүлэх, заримыг нь “deportation” буюу тухайн байгаа улсаас нь албадан гаргуулж эх оронд нь авчрах зэрэг ажиллагаануудыг хийжээ.
Шилжүүлэн авах ажиллагааны хүрээнд Европын холбооны нэр бүхий улсад манай улсын авлигын гэмт хэргийн улмаас хулгайлагдсан хөрөнгө байгааг тогтоосон бөгөөд тодорхой ажиллагаа зохион байгуулснаар үр дүн гарч мөнгийг шилжүүлэн авах болсныг Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.