fitness
  • 355 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-16

Зуслангийн бүсэд газар эзэмших, өмчлөх тохиолдолд газрын албанаас газартаа хашаа барих, ариун цэврийн байгууламж буюу жорлон болон дотроо гэртэй байх шаардлага тавьдаг. Тиймээс иргэд зуслангийн бүсэд төмөр сараалжин хашаа, блок, бетон цутгамал, цементэн хашаа, хана хэрэм өрүүлсээр зуслангийн бүс тэр чигтээ хашаа хаалтны эвлүүлэг, цуглуулга болсон.

Цахим орчинд нэг иргэний бичсэнийг харвал тухайн иргэн зуслангийн газартаа төмөр эсвэл бетон хашаа бариагүй кадастрын зургийн дагуу шилмүүст мод тарьсан байна. Гэтэл дүүргийн Газрын албанаас хашаа барих шаардлага тавьжээ.

Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ энэ талаар, “Хашаа барь гэдэг шийдвэрийг хүчингүй болгох нь зөв. Санал гаргаж ажиллана” хэмээн  цахим хуудаснаа бичжээ. 

Бусад мэдээ

904,026 ширхэг хувьцаа арилжжээ

904,026 ширхэг хувьцаа арилжжээ

2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 436,670,767 төгрөгийн үн

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ДӨРВӨН ЧИГЛЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРНО

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ДӨРВӨН ЧИГЛЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРНО

Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 7, 8, 9, 15,16, 17,18, 21, 23, 24, 25 дугаар Баянзүрх дүүргийн 26,36 хороо

Ариунзул С.
Ариунзул С.