"Өвөр Монголын зохиолч А.Лхамжавыг Улаанбаатар хотод амьдарч байсан орон сууцнаас нь энэ сарын 3-нд БНХАУ-ын цагдаа нар баривчилсан" гэх мэдээлэл гараад байна.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Нийгмийн сүлжээнд тархсан уг мэдээлэл худлаа. Мөн БНХАУ-ын цагдаа нар манай улсад гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй байдаг" гэсэн юм.