Зам тээврийн хөгжлийн яам, Тээврийн цагдаагийн албанаас хамтран цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
НҮБ болон ДЭМБ-аас жил бүр тавдугаар сард замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах долоо хоногийн аян тодорхой сэдвийн дор зохион байгуулдаг.
Энэ жилийн хувьд "Урьтаж ухаар" нэртэйгээр тавдугаар сарын 15-наас эхлэн долоо хоногийн хугацаанд тус аяныг зохион байгуулахаар Нэгдсэн Үндэсний байгууллага болон ДЭМБ-аас зарлажээ.
Аянтай холбоотойгоор явган зорчигч, унадаг дугуйгаар зорчигч болон нийтийн тээврийн хэрэгслээр зорчигч нарын аюулгүй байдлыг хангах чиглэл өгснийг мэдээллийн үеэр онцолсон юм.Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир "Аяны хүрээнд дараах гурван чиглэлд ажиллана.
Өнгөрсөн онд унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцож байгаа осолд өртсөн 64 тохиолдол улсын хэмжээнд бүртгэгдсэнээс 61 хүн гэмтэж, гурван хүний амь нас хохирсон. 2022 онд онд зам тээврийн ослын улмаас 76 хүүхэд амиа алдсаны тав нь унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцсон харамсалтай тохиолдол байна.
Энэ оны эхний дөрвөн сард зам тээврийн ослын улмаас долоон хүүхэд амиа алдаж, 196 хүүхэд бэртэж гэмтсэн. Иймд Тээврийн цагдаагийн алба Зам тээврийн хөгжлийн яамтай хамтран "Урьтаж ухаар" гэсэн нэртэй аяныг өрнүүлэх юм" хэмээн ярилаа.