Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс "Зудын гамшгийн үеийн сэтгэц-нийгмийн дэмжлэг үзүүлэх нь" бүсчилсэн сургалтыг Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газарт зохион байгуулж байна.
Уг сургалтыг 2022-2023 оны зудын гамшгийн хариу арга хэмжээнд ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, зудад нэрвэгтсэн ард иргэдийн сэтгэцийн тулгамдсан асуудал болон эмгэг үүсэхээс урьдчилан сэргийлж, сэтгэл заслын тусламж үйлчилгээ үзүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, чадавхижуулах зорилгоор хийж буй юм.
Энэ удаагийн сургалтанд Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлэг, Бат-Өлзий, Есөнзүйл, Хужирт, Бүрд, Хархорин, Баянхонгор аймгийн Галуут, Жаргалант, Эрдэнэцогт, Архангай аймгийн Хангай, Их Тамир, Хотонт, Чулуут, Өгийнуур, Төвшрүүлэх зэрэг сумын Эрүүл мэндийн төвийн нийт 20 эмч хамрагдаж байна.