fitness
  • 307 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-17

Соёлын сайд Ч.Номин:

"2022 оноос хэрэгжиж эхэлсэн Соёлын тухай хуульд төвөөс алслагдмал газар байрлаж байгаа соёлын байгууллагын албан хаагч нарт таван жил тутам зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгох заалт бий. Энэ заалтыг хэрэгжүүлэх журмыг Засгийн газраас баталлаа.

Ингэснээр соёлын салбарын 452 байгууллага байдаг. Үүнээс 432 байгууллага орон нутагт үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр байгууллагад ажилладаг 4470 албан хаагчийн 3002 хүнд нэг удаагийн 5 жил тутамд олгогдох зургаан сарын цалинтай дүйцэх тэтгэмж олгогдоно.Ингэснээр орон нутагт үйл ажиллагаа явуулж буй соёлын салбарын албан хаагчдын 70 хувьд нь тэтгэмж олгох шийдвэр гарлаа.

Төрийн байгууллагуудад ажилладаг албан хаагчдаас соёлын салбарынхан доогуур цалин хангамж авдаг. Энэ бол сүүлийн 20 гаруй жил бугшсан явдал. Соёлын салбарынхны цалин 570-995 мянган төгрөгийн хооронд байна. Дундаж цалин 760 мянга орчим төгрөг байна.

Соёлын салбарынхантай уулзахад гарсан 4-5 асуудал байна. Цалин амьжиргаанд хүрэлцэхгүй байна. Цалин нэмж өгөөч гэсэн хүсэлт ирсэн. Манай салбарын ажилтан албан хаагчдын цалин хөлсийг боловсрол, шинжлэх ухааны салбарынхантай дүйцүүлнэ. Энэ ондоо багтаан дүйцүүлнэ" гэлээ.

Бусад мэдээ

Иргэний үнэмлэхийн хугацаа нь дуусаагүй иргэд заавал шинэ загварынхаар солиулах шаардлагагүй

Иргэний үнэмлэхийн хугацаа нь дуусаагүй иргэд заавал шинэ загварынхаар солиулах шаардлагагүй

Монгол Улсын иргэний үнэмлэхийн шинэ загвар дээр регистрийн дугаар, гэрийн хаяг бичигдэхгүй болж байгаа тухай мэдээлсэн. Энэ талаар УБЕГ-аас тодрууллаа.

Өнгөрсөн онд 207 тонн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ

Өнгөрсөн онд 207 тонн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ

Хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хангамж, хүртээмжийг тогтвортой байлгах, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх

Ариунзул С.
Ариунзул С.