fitness
  • 362 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-18

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон энэ сарын 21-22-ны өдрүүдэд манай улсад айлчлах гэж байна.

 

Тэгвэл 39 настайдаа буюу Францын түүхэнд хамгийн залуу Ерөнхийлөгчөөр сонгогдсон Эммануэл Макроны намтрын талаар мэдээлэл хүргэе.

 

Тэрбээр  1977 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Франц Улсын Амьен хотод төрсөн бөгөөд айлын отгон хүү ажээ. Эмч нарын гэр бүлээс гаралтай Макрон 1999 онд Парисын Нантеррийн Их сургуулийн философийн факультет, 2001 онд Парисын Улс төрийн институт, 2004 онд Францын Үндэсний удирдлагын сургуулийг тус тус төгссөн.

 

Сургуулиа төгсөөд Францын Санхүүгийн хяналтын алба, "Rothschild & Cie" банкинд ажиллаж байсан. Улмаар 2011 онд Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Франсуа Олландын сонгуулийн штабт ажиллан, 2012 оноос Элизейн ордны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, 2014 оноос Эдийн засаг, аж үйлдвэр, мэдээллийн технологийн сайдаар ажиллажээ. 

 

2016 онд төвийн үзэлтэй “En marche» /Урагшаа/ улс төрийн хөдөлгөөнийг үүсгэн байгуулж, Францын иргэдийн дэмжлэгийг олсноор 2017 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.

 

Улмаар 2022 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялалт байгуулснаар Ерөнхийлөгч асан Жак Ширакийн хоёр дахь удаагаа сонгогдсон амжилтыг давтсан юм.

 

Хувийн амьдралын тухайд түүний гэргий нь Макроныг сургуульд байх үед түүнд багшилж байсан, 25 насаар эгч Брижит Макрон.

Бусад мэдээ

Нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн асалт 98.3 хувьтай байна

Нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн асалт 98.3 хувьтай байна

Тэрбээр “Сар шинийн баярыг угтан нийслэлийн хэмжээнд “Хоггүй шинэлье” бүх нийтийн их цэвэрлэгээг есө

“ЦАВЧАА НОГООН”-ы “ЗАГАЙЛМАЙЛСАН ЭЦЭГ” Д.Сумъяабазар СХД-т дахин нэр дэвшинэ

“ЦАВЧАА НОГООН”-ы “ЗАГАЙЛМАЙЛСАН ЭЦЭГ” Д.Сумъяабазар СХД-т дахин нэр дэвшинэ

Монгол Улс Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойших ес дэх удаагийн парламент 126 гишүүнтэй байх юм.

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.