Жолооны үнэмлэх гаргаж өгнө хэмээгээд хоёр иргэн 142 хүнийг залилсан хэрэг гарчээ.
Тодруулбал, цагдаагийн байгууллагаас цахим орчинд "Жолооны үнэмлэх гаргана, ангилал дарж өгнө, эрх сэргээнэ” гэх мэдээллийг шалгасан байна.
Иргэдэд их хэмжээний хохирол учруулсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг дөрөвдүгээр сарын 22-ны өдөр шүүхэд шилжүүлсэн байна.
Иймд иргэд та бүхэн "жолооны үнэмлэх гаргана, ангилал дарж өгнө, эрх сэргээнэ" гэх мэдээлэлд хууртаж, гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.