fitness
  • 394 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-19

Чингэлтэй дүүргийн шүүх үүсч байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд “Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр тус шүүхээс Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран зохион байгууллаа.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд хурлыг нээж “Тус дүүргийн нутаг дэвсгэрт төрийн гол яамд, Засгийн газрын агентлагууд, хууль, хяналтын төв байгууллагууд, Нийслэлийн нутгийн удирдлагын байгууллага болон Засаг даргын тамгын газар, Төв болон арилжааны банкнууд, Мэдээлэл холбоо, үүрэн телефоны оператор компаниуд зэрэг олон байгууллагууд байрлан үйл ажиллагаа явуулж байдаг.

Энэ хэмжээгээр тус дүүргийн шүүхийн шийдвэрлэж байгаа хэрэг маргаан ээдрээ төвөгтэй, олон төрлийн өвөрмөц харилцааг агуулсан байдгаараа онцлог юм. Монгол Улсад шүүх эрх мэдлийн тогтолцоо бүрэлдэн төлөвших, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон хууль хэрэглээний нэгдсэн практик тогтоход чухал үүрэгтэй байсаар ирсэн тус шүүхийн шийдвэрлэж буй хэрэг маргаан байнга нэмэгдсэн байдаг. Тухайлбал, 2020 онд 3775, 2021 онд 3814, 2022 онд 5223 хэрэг хянан шийдвэрлэсэн байна” хэмээн онцлов.  

Хуралд Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа “Хэргийг ялгаатай удирдах зарчим буюу хэрэг хянан шийдвэрлэх хялбар ажиллагаа”, Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч “Захиргааны болон иргэний хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргааны онцлог, анхаарах асуудал”  МУИС-ийн багш Н.Норовсамбуу “Шүүгч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулахад тулгамдсан асуудал” сэдвээр илтгэл тавилаа.

Шүүхээр эрхээ хамгаалуулах иргэдийн тоо өсөж, хянан шийдвэрлэх хэрэг маргаан нэмэгдэж байгаа учраас шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулах, богино хугацаанд бага зардалтай явуулах, үүнд шүүгчийн гүйцэтгэх үүрэг, иргэний эрхийг хэрхэн шуурхай хангах талаар хурлын үеэр тодорхой саналуудыг ярилцсан нь ач холбогдолтой байлаа.

Мөн зарим процесс ажиллагаанд нэгдсэн практик тогтоох шаардлагын үүднээс асуудал хөндсөн илтгэлүүдийг хэлэлцүүлж, гарсан саналыг шүүхийн практикт хэрэгжүүлэх, энэ чиглэлээр хууль тогтоомжийг боловсронгуй болгоход оролцох, хууль санаачлагчид санал хүргэхээр ярилцав.  

Нийслэл, дүүргүүдийн иргэний хэргийн шүүгчид, иргэний эрх зүйн чиглэлийн эрдэмтэд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тулгамдсан асуудлаар харилцан ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Бусад мэдээ

Эдийн засаг өссөн боловч өрөөр санхүүжүүлж байна

Эдийн засаг өссөн боловч өрөөр санхүүжүүлж байна

Төсвийг зориулалтын бусаар зарцуулсан бол албан тушаалаас нь чөлөөлөх хариуцлагын санкцыг Төсвийн ту

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн удирдах албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлэв

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн удирдах албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 12 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд гэмт хэргийн

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.