fitness
  • 542 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-22

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам хамтарч мах боловсруулах үйлдвэрүүд, мах бөөнөөр худалдаалах төвийн үйл ажиллагаанд холбогдох хууль, дүрэм, журмын дагуу төлөвлөгөөт бус шалгалт зохион байгуулжээ.

Шалгалтын явцад бод малын мах 21,500₮-23,000₮, бог 16,000₮-18,000₮ байгаа нь өмнөх сараас 0,9 хувиар өссөн байна. 

Мэргэжилтнүүд тавдугаар сарын 19-ний  шөнийн 3 цагаас эхлэн "Хүчит шонхор", "Нарантуул-2" зэрэг захуудад махны худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд өдрийн 14 цаг хүртэл шалгалт хийжээ.

ХХААХҮЯ-аас "Хүчит шонхор" худалдааны төвд тус өдөр 25-30 тонн мах орон нутгаас нийлүүлэгдсэн бөгөөд шалгалтаар ямар нэг зөрчил илрээгүй гэв.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.