fitness
  • 428 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-22

Каннын кино наадамд манай улсаас анх удаа, найруулагч П.Золжаргалын "Баавгай болох сон" УСК нэр дэвшлээ. Уг бүтээл нь Каннын кино наадмын "Un Certain Regard" төрөлд  нэр дэвшиж байгаа бөгөөд өчигдөр "Debussy Theatre"-т дэлхийн үзэгчдийн хүртээл болжээ.

Кино багийнхан өчигдөр улаан хивсний ёслолд эх орноо төлөөлөн оролцсон юм. Хөтөлбөрийн хүрээнд, кино наадам нээсэн эхний өдөр ийнхүү тус уран бүтээл үзэгчдийн хүртээл болсон байна. Наадам энэ сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ.

П.Золжаргал Японы Обирин их сургуулийг кино найруулагч мэргэжлээр төгссөн. “Үл заяагдагсад” (2017), “Нүцгэн Гэрэл” (2020), “Шат” (2020), “Шар Автобус” (2021), “Баавгай Болохсон” (2022) богино кинонуудаараа Локарно, Тампере, Синэкүэст гэх мэт олон улсын кино наадмуудад шалгарч үзэгчдийн хүртээл болсон.

2020 онд тэрбээр “ШАТ” богино киногоороо Чикаго Олон Улсын Хүүхдийн Кино Наадамд түрүүлж 94 дахь удаагийн Оскарын наадмын анхан шатны шалгаруулалтад өрсөлдөх эрхээ авч байсан юм.

Бусад мэдээ

“МАА-н эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийг Дэлхийн банкны $30 саяын зээлээр санхүүжүүлэхийг дэмжив

“МАА-н эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийг Дэлхийн банкны $30 саяын зээлээр санхүүжүүлэхийг дэмжив

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.