fitness
  • 399 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-25

Долоо хоногийн хугацаанд Боловсролын зээлийн санд 1.1 тэрбум төгрөг эргэн төлөгдсөн болохыг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийх үеэрээ онцолсон юм.

Тэрбээр "Эргэн төлөлтийн тушаал гарах үед мөрдөж байсан журмын дагуу суралцагчид сургуулиа төгсөөд таван жил ажиллаж, НДШ төлсөн тохиолдолд чөлөөлөгдөж байсан. Тухайн суралцагчид хэдийгээр гэрээний үүргээ биелүүлээд чөлөөлөгдсөн ч гэсэн эхнээсээ зээлээ төлөөд эхэлж байна.Тухайлбал, манай эхнэрийн хувьд 2004 онд Хууль зүйн яамны захиалгаар Австрали улсад суралцсан. Монголдоо ирээд МУИС-ийн Хууль зүйн сургуульд 10 гаруй жил ажиллаад журмынхаа дагуу чөлөөлөгдсөн.

Гэхдээ би БШУ-ны сайдын хувьд өөрийгөө зөвтгөхийг хүсэхгүй байна. Бусдад үлгэр дуурайлал болох шударга ёсны шаардлага гэж хүлээж авч байгаа. 

Түүнчлэн өнөөдрийн байдлаар буюу сүүлийн долоо хоногийн хугацаанд 320,000 ам.доллар эргэн төлөгджээ. Тиймээс энэ асуудал нь нийгмийн зүгээс тавьж байгаа шударга ёсны зөв шаардлага гэж харагдаж байна" гэж ярилаа.

Бусад мэдээ

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ САНГИЙН ХӨРӨНГӨӨР ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙНЭ

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ САНГИЙН ХӨРӨНГӨӨР ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙНЭ

Манай улсын нийт хүн амын 36.2 хувийг 18 хүртэлх насны хүүхэд эзэлж байна.Хүүхдийн төлөө санд 2021 о

Цалин дээрээ үндэслэлгүйгээр 78 сая төгрөг нэмж өөртөө давуу байдал олгожээ

Цалин дээрээ үндэслэлгүйгээр 78 сая төгрөг нэмж өөртөө давуу байдал олгожээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс арванхоёрдугаар сарын 12-16-ны өдрүүдэд гэмт хэргийн ши

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.