Нисэхийн салбарын мэргэжил сурталчлах өдөрлөг буюу "BU Airshow 2023" задгай талбайн шоу, фестиваль өнөөдөр, маргааш Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд болно.
"Энэ жил хүүхдийн тоглоомын талбай, агаарын тээвэрлэгчдийн агаарын хөлгүүдийг байршуулах бөгөөд орж үзэх, зургаа авхуулах, хүсвэл нисэх боломжийг олгож байна. Шоу нь хоёр хэсгээс бүрдэж байна. 17 цаг хүртэл air show буюу нисэхийн шоу болох бол үдэш 19 цагаас хойш залуучууд руу чиглэсэн хөгжмийн фестиваль болно. Энэ фестивальд бид олон улсын DJ болон Монголын хамтлаг дуучид, рэпперүүдийг урьж авчирч байна" гэж Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын дарга Л.Отгонжаргал хэлж байлаа.
Фестивальд:
- Анх удаа байлдааны МИГ-29 онгоцны үзүүлбэр
- Шүхрийн үзүүлбэр
- Байлдааны онгоцтой танилцах
- Агаарын эрэн хайх ажиллагаа
- Онгоцоор нисэх боломж
- Нисэх салбарын үйл ажиллагаатай танилцах
- Мэргэжил сурталчлах
- Нисэх загварын тэмцээн, үзэсгэлэн, худалдаа
- Жижиг дунд үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа
- Хүүхдийн тоглоомын хэсэг
- Нисэхийн музей болон UB art gallery үнэгүй үзэх эрх
- Азтай үзэгч олон олон бэлгийн эзэн
- Гадаадын болон дотоодын алдартай DJ нүүд
- Урлагийн тоглолтоос бүрдсэн 2 өдрийн шоу арга хэмжээ болно.
Энэ өдрүүдэд өглөө 10 цагаас эхлэн 23 цаг хүртэл цаг тутам үнэгүй автобус 120 мянгатын автобусны буудлаас Буянт-Ухаа олон улсын нисэх буудал руу хөдлөх болно.