Орон нутгийн иргэдийн бизнесийг хөгжүүлэх сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх сургалтын төв нээгдлээ.
БНСУ-ын “Глобал сивик шэйринг” байгууллагаас “Хүртээмжтэй мал аж ахуй” төслийн хүрээнд хөдөө орон нутгийн мал аж ахуй эрхлэгчид, үйлдвэрлэгчдийг чадавхжуулах зорилгоор “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, сургалтын төв”-ийн барилгын ажлыг 2022 онд эхлүүлжээ. Энэ оны тавдугаар сарын 25-нд тус төвийг бүрэн ашиглалтад оруулж, тууз хайчлах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулжээ. Тус үйл ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд М.Ганхүлэг оролцож, сургалтын төвийн байртай танилцсан байна.
Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Рашаант өртөө, Ухны аманд байрлах энэхүү сургалтын төвөөр дамжуулан дараах үйл ажиллагааг зохион байгуулах юм.
Орон нутгийн иргэдийг чадавхжуулах сургалт, зөвлөх үйлчилгээний чиглэлээр:
Бусад чиглэлээр:
“Глобал сивик шэйринг” Монгол улс дахь төлөөлөгчийн газар нь “Хүртээмжтэй мал аж ахуй” төслийг 2021-2035 он дуустал 15 жилийн хугацаатай, гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.