fitness
  • 580 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-30


Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал энэ хаврын улс төрийн гол сэдвийн нэг болж байна. Засгийн газар УИХ-ын гишүүдийн тоог 152 гишүүнтэй байхаар, сонгуулийг мажоритар болон пропорциональ гэсэн холимог тогтолцоогоор  явуулах хуулийн төсөл УИХ-д өргөн барьсан ч хоёрдугаар хэлэлцүүлгээр УИХ-ын гишүүдийн тоо буурч 126 дээр тогтоод байгаа. Үүнээс гадна УИХ Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлт гээд улс төрийн тогтолцоонд нөлөө үзүүлэхэд жин дарах хуулийн төслүүдийг энэ хаврын чуулганаар хэлэлцэх гэж буй.

Эдгээр гурван хуулийг өөрчлөх асуудлаас хамгийн анхаарал татаж, нийгэмд хэлэлцэгдэж буй нь УИХ-ын гишүүдийн тоо болж байна. УИХ-ын гишүүдийн тоо олон байх асуудал нь дан ганц энэ удаагийн УИХ-ын хэмжээнд яригдаагүй. 1990 онд баталсан шинэ Үндсэн хуулийг батлах үед ч хөндөж байжээ. Энэ үеэр тухайлбал, 99, 108, 123, 134, 152 гишүүнтэй байх асуудал яригдаж байсан юм. Энэ удаагийн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн үед парламентад суудалтай МАН, АН, ХҮН улс төрийн хүчнүүд УИХ-ын гишүүдийн тоог 126 болгох дээр тохиролцоод байсан юм.

Засгийн эрх мэдэл 76-хан хүн дээр төвлөрч ирсэн. УИХ-ын сонгуульд ялахын тулд сөрөг нам гэхгүйгээр бие биетэйгээ эвсчихдэг. Төрийн сангийн хөрөнгүүд, Улаанбаатарыг тойрсон газрууд, уул уурхайн лицензийг хуваан авч хэвшсэн зэрэг хууль бус үйлдлүүд сүүлийн жилүүдэд олноороо ил болж байгаа. Энэ тогтолцоог нурааж, эрх мэдлийн төвлөрлийг сааруулах зорилгоор хийж буй Үндсэн хуулийн өөрчлөлтийг харин энэ удаа УИХ-ын 76 гишүүн хийж чадахгүй, ацаглах шинж ажиглагдаж эхэллээ. Энэ нь тэднийг нийгэмд өөрчлөлтийн салхи авчрахыг хүсэхгүй байгаа. Эрх мэдлийг цөөхөн гарт төвлөрүүлэх сонирхол, хүслээ дарж чадахгүй байгааг харуулж эхлэв.

Бусад мэдээ

Энх-Амгалан: Сургалтын бүх түвшний хөтөлбөрийг шинэчлэх, хооронд нь уялдуулах асуудлыг Боловсролын хуулийн төсөлд тусгасан

Энх-Амгалан: Сургалтын бүх түвшний хөтөлбөрийг шинэчлэх, хооронд нь уялдуулах асуудлыг Боловсролын хуулийн төсөлд тусгасан

Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан уулзалтад танилцуулга хийж, ерө

13А маягт шаардахгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ЖАГСААЛТ

13А маягт шаардахгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ЖАГСААЛТ

Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/813 дугаар тушаалын дагуу иргэд лавлагаа шатлалын эмнэлэгт үзүүлэхд

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.