fitness
  • 449 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-30

БОАЖ-ын салбарын хэмжээнд энэ сард 145 гомдол, мэдээлэл хүлээн авчээ.

78 гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 20 гомдолд зөрчлийн хэрэг нээн шалгаж шийдвэрлэсэн байна. Найман гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж, өнөөдрийн байдлаар 24 гомдол мэдээлэл хяналтад байна.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд нийт 90 иргэн, аж ахуйн нэгжид 78 сая төгрөгийн торгууль оногдуулснаас 55 сая төгрөгийг (71%) төлжээ. Мөн 20 иргэн, аж ахуйн нэгжид 59 сая  төгрөгийн нөхөн төлбөр оногдуулснаас 25 сая төгрөгийг (43%) төлсөн байна.

Зориулалтын бус газарт хог хаясан, хууль бусаар ашигт малтмал эрэн хайсан, заг мод бэлтгэсэн, зөвшөөрөлгүй цооног гаргасан, ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөл, гэрээгүй ус ашигласан, байгаль орчны нөлөөллийн үнэлгээгүйгээр үйл ажиллаа явуулсан, тавигдсан шаардлагыг биелүүлж ажиллаагүй зэрэг зөрчлүүд нийтлэг илэрсэн гэж БОАЖЯ-наас мэдээлэв.

Бусад мэдээ

Пара байт харвааны тамирчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Пара байт харвааны тамирчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Тайландын нийслэл Бангкок хотод пара байт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 1

2024 ОНД МОНГОЛ ГЕРМАНЫ ДИПЛОМАТ ХОЛБОО ТОГТООСНЫ 50 ЖИЛИЙН ОЙ ТОХИОНО

2024 ОНД МОНГОЛ ГЕРМАНЫ ДИПЛОМАТ ХОЛБОО ТОГТООСНЫ 50 ЖИЛИЙН ОЙ ТОХИОНО

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гадаад хэргийн са

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.