Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээлэлд:
Улсын хэмжээнд 729 мянган га талбай ойн хортон, хөнөөлт шавжийн голомттой байна. Үүнээс 2023 онд 185 мянган га газарт ойн хортон хөнөөлт шавж устгах ажлыг хэрэгжүүлэхээр худалдан авах ажиллагааг зарласан байна.
БОАЖЯ-наас Ерөнхийлөгчийн дэмжлэгээр Монгол орны баруун бүс дэх томоохон нууруудыг хамгаалах Хар ус нуурын экосистемийг хамгаалах цогц ажлыг хэрэгжүүлж байна.
Хар ус нуураас гадна баруун бүс дэх Хар нуур, Дөргөн нуур, Чоно харайх гол, Буянт, Ховд зэрэг гол нууруудын усны нөөцийг хамгаалах, бохирдлоос сэргийлэх чиглэлээр ажиллана гэж тус яамны Усны газраас мэдээлэв.