Ховд хотноо 2023 оны шатрын Улсын АШТ зохион байгуулагдлаа. Тус тэмцээний эрэгтэй ангилалд, дэлхийн шатрын холбооны мастер Мөнхдалайн Амилал түрүүлжээ. Ийнхүү тэрээр 16 нас найман сартайдаа буюу хамгийн залуудаа Улсын АШТ-д түрүүлсэн түүхэн амжилтыг тогтоож байна. М.Амилал тэмцээний туршид нэг ч хожигдоогүй бөгөөд 11 өрөг тоглохдоо 8.5 хожил авчээ.
Харин эмэгтэйчүүдийн ангилалд, 52-р сургуулийн тамирчин Эрдэнэбаярын Хүслэн 15 нас дөрвөн сартайдаа Монгол улсын шилдэг шатарчнаар тодорлоо.