fitness
  • 653 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-02

“Монгол Улсын Ардын уран зохиолч Шагдарын Дулмаа” сэдэвт марк гарлаа. Тус маркийн нээлт “Чингис хаан”-ы музейд өнөөдөр болов.


Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Дулмаагийн хөрөг дүрийг мөнхөлж буй энэхүү марк нь Ардын уран зохиолч эмэгтэйн анхных, харин Ардын уран зохиолчдын 4 дэх марк нь болж байна. Үүний өмнө их зохиолч Д.Нацагдоржийн 60, 70 болон 80 насны ойгоор түүний зурагтай маркийг гаргаж байжээ. Мөн Ардын уран зохиолчдоос Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен нарыг маркт мөнхөлсөн байна.



Ардын уран зохиолчдоос эмэгтэй уран зохиолчийн анхны марк гарч байгаа нь энэ юм.



Монгол Улсын Ардын уран зохиолч Шагдарын Дулмаа” сэдэвт маркт Г.Дулмаа найрагчийн 70 орчим насны үеийн зургийг буулгасныг “Монгол шуудан” ХК-ийн хэлтсийн дарга Б.Дамдинбазар тодотголоо. Нэг нэрийн энэхүү маркийг 20 мянган ширхэг хувиар, мөн дугтуйг мянган ширхэг гарган шуудан илгээмжид хэрэглэж эхлэв.

Бусад мэдээ

Ойн түймэр ойртож байгаатай холбогдуулан Австралийн нийслэлд онц байдал зарлалаа

Ойн түймэр ойртож байгаатай холбогдуулан Австралийн нийслэлд онц байдал зарлалаа

Австралийн нийслэл Канберра хотын өмнөд хэсэгт ойн түймэр ойртож ирсэн тул өнөөдөр тус хотод онц бай

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн