fitness
  • 456 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-05

Монгол Улсын Агаарын тээврийн түүхэнд нэгэн хуудас шинээр бичигдэж Тайландын агаарын тээвэрлэгч Бангкок-Улаанбаатар чиглэлийн шууд нислэг өчигдөр эхэллээ.

ThaiVietJet компани нь 165 хүний суудалтай Airbus A-321 маягийн агаарын хөлгөөр долоо хоногт нэг удаа хуваарьт нислэг үйлдэх бөгөөд, цаашид зорчигч урсгалаас хамаарч нислэгийн давтамжийг нэмэгдүүлж ажиллахаар болов.
 

  • Засгийн газрын Агаарын тээврийг либералчлах бодлогын хэрэгжилт.
  • "Монголд зочлох жил 2023-2025"-д шинэ зах зээл, шинэ урсгал.
  •  Шууд-Хямд-Хүртээмжтэй Нислэг

"МИАТ" компани нь Тайландын чиглэлд 10 дугаар сараас 4 дүгээр сар хүртэл зөвхөн улирлын чанартай нислэг үйлддэг байсан бол ThaiVietJet компанийн нислэг эхэлснээр хоёр талын аялагч, жуулчид, бизнесийн төлөөлөл, иргэдийн урсгал жилийн турш тасралтгүй шууд зорчих боломжтой боллоо.


Агаарын тээврийн салбарт өрсөлдөөнийг дэмжих, үйлчилгээг сайжруулах, үнэ тарифыг зохистой болгох, орон нутгийн нислэгийн сэргээх бодлогын арга хэмжээг авч цаашид шат дараатай хэрэгжүүлэх болов.

Бусад мэдээ

Монгол, Вьетнамын дипломат харилцааны 70 жилийн ой ирэх онд тохионо

Монгол, Вьетнамын дипломат харилцааны 70 жилийн ой ирэх онд тохионо

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.11.29) Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс

ЭЕШ-ын онлайн бүртгэл өнөөдөр эхэлнэ

ЭЕШ-ын онлайн бүртгэл өнөөдөр эхэлнэ

2023 оны ЭЕШ-ын онлайн бүртгэл өнөөдөр/2023.02.06/ 09:00 цагт эхэлнэ хэмээн Боловсролын Үнэлгээний Т

Ариунзул С.
Ариунзул С.