fitness
  • 332 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-05

Гаалийн ерөнхий газрын Олон нийттэй харилцах албанаас “Гаалийн байгууллагын үйл ажиллагааны онцлог” сэдэвт сэтгүүлчдэд зориулсан сургалтыг (2023.06.02) зохион байгуулав. Сургалтад телевиз, сонин, вэб сайтын сэтгүүлч, редактор зэрэг нийт 30 сэтгүүлч оролцлоо.

Гаалийн ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайван сургалтыг нээж хэлсэн үгэндээ Гаалийн байгууллага сэтгүүлчдийг шаардлагатай мэдээллээр хангахад цаашид анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Сургалтын үеэр сэтгүүлчид импортын бараа, бүтээгдэхүүн гааль дээр уддаг, хүлээгддэг асуудлыг хөндөв. Энэ нь зөвхөн гаалийн байгууллагаас шалтгаалдаггүй, бараа, бүтээгдэхүүнийг тээвэрлэж, зөөж буулгах ажлыг гүйцэтгэгч төмөр замын байгууллагын өргөх краны хүчин чадлаас хамаардаг тухай хэлэв.

ГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга Б.Хосбаяр, Хяналт, бүрдүүлэлтийн газрын дарга Б.Даваасүрэн, Тариф, татварын газрын дарга Я.Эрдэнэчимэг, Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газрын Хар тамхи, мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн дарга Б.Сүхбаатар нар “Шүгэл” ажиллагаа, “Шүүр” ажиллагаа, нүүрсний хулгай, зарим барааны татвар, тариф, хар тамхи сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэрэг зөрчил гэх мэт өргөн хүрээтэй сэдвээр сэтгүүлчидтэй нээлттэй ярилцаж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

Түүнчлэн Сургалтын төв, Гаалийн хяналт бүрдүүлэлтийн газар, Гаалийн эрсдэлийн удирдлагын хэлтэс болон Хорио цээрийн хэлтсээс шинэ тутам батлагдсан хууль, журам, үйлчилгээний талаар мэдээлэл өгөв.

Оролцогчдын зүгээс гаалийн байгууллага анх удаа сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгуулж байгааг онцолж, цаашид илүү нээлттэй ил тод байдлыг хангаж ажиллах, дараагийн удаа гадаад худалдааны статистик мэдээллийг вэб сайтаас хэрхэн авч боловсруулах талаар сургалт зохион байгуулах санал гаргажээ.

Бусад мэдээ

Монголын анхны хадаасны үйлдвэр минутад 221 ширхэг, өдөрт нэг тонныг үйлдвэрлэдэг

Монголын анхны хадаасны үйлдвэр минутад 221 ширхэг, өдөрт нэг тонныг үйлдвэрлэдэг

"ГБЗЛ" ХХК нь дотооддоо хадаас, шрүп үйлдвэрлэдэг анхдагч компани юм.Эднийх өдөрт нэг тонн, минутад

Монголбанк, Засгийн газар болон банкнуудын эх үүсвэрээр 123 мянган өрхөд ИПОТЕКИЙН ЗЭЭЛ олгожээ

Монголбанк, Засгийн газар болон банкнуудын эх үүсвэрээр 123 мянган өрхөд ИПОТЕКИЙН ЗЭЭЛ олгожээ

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр 2013 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд хөтөлбөрийн хүрээнд Монго

Ариунзул С.
Ариунзул С.