fitness
  • 537 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-05

ШИНЭ намаас “Эрдэнэс Тавантолгой” компанийн төрийн мэдлийн хувьцааг иргэдэд өмчлүүлэх санаачилга гаргажээ.

Тус намын дарга Ц.Гантулга “Хамгийн том нүүрсний орд Тавантолгойг өөрсдөө авья. Төрийн өмчит компаниудын жилийн ашиг 2.1 их наяд төгрөг байгаагаас 1.9 их наядыг нь буюу 90 хувийг нь зөвхөн Эрдэнэт, Тавантолгойгоос олж байна. Гэтэл Тавантолгойн ордыг түшиглэн байгуулсан “Эрдэнэс Тавантолгой” иргэн бүрд 1072 хувьцааг эзэмшүүлсэн нэртэй ч иргэдэд нэг л удаа 96 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилсан.

Ногдол ашиг хуваарилахгүй байгаа ч дороо таван ч охин, хараат компани байгуулж, тэдгээрт хөрөнгө оруулсан. Тавантолгой түлшний үйлдвэрээр дамжуулаад гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг 6.0 сая ам.долларыг БНСУ руу гаргасан тухай бид зүгээр л уншаад “тэгж л таарна” гээд өнгөрч байна. Баялгийг хяналтад оруулах нэг арга нь иргэдэд өгөх. Үүнийг хөрөнгийн зах зээлд хувьцаагаар дамжуулан хэрэгжүүлдэг. Дэлхий нийтэд жишиг нь ийм юм. Яаж гэдгийг арай илүү нарийвчлан боловсруулсан. Ийм аргаар л баялгийн хулгайг зогсооно. Ард түмэн төрийн томчуудын хулгайг зогсоохын тулд амьдардаггүй. Бид хүн шиг амьдрах ёстой. Алийн болгон сарын 200-300 ам.долларын цалинтай хоногийн хоолоо аргацааж амьдрах вэ. Хүмүүс рүүгээ бид мөнгө хийх хэрэгтэй. “Эрдэнэс Тавантолгой” компанийн төрийн мэдлийн хувьцааг бүх иргэдэд эзэмшүүлэхэд л бид дэлхийн түвшний орлоготой амьдрах бололцоотой.

Энэ бол зөвхөн баялгийн хулгайн схемийг задлаад зогсохгүй нийтээр ядуу, ядуувтар амьдарч буй монголчуудыг хөрөнгө чинээтэй болгох хамгийн дөт бөгөөд боломжтой арга” гэв.

Тэрээр энэ сарын 10-нд МҮЭСТО-нд энэ сэдвээр илтгэл тавих юм байна.

Бусад мэдээ

Ихэнх нутгаар цаг агаар хүйтэрч байна

Ихэнх нутгаар цаг агаар хүйтэрч байна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2023.11.10/ 20.00 цаг хүртэлх мэдээллийг хүргэж байна.

Монгол, Америк, Солонгос улсын сайд нар уулзлаа

Монгол, Америк, Солонгос улсын сайд нар уулзлаа

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал эрхэлсэн о

Ариунзул С.
Ариунзул С.