fitness
  • 414 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-05

ЗДТГ-ын Хүний нөөцийн хөгжлийн төвийн сургалтын танхим болон “Нийслэл академи” сургалтын цахим системийн нээлтийн “Next steps” арга хэмжээ өнөөдөр боллоо.

Хүний нөөцийн хөгжлийн төвийн суурь анх 2015 онд Швейцарын хөгжлийн агентлаг, Азийн сангийн тусламжтайгаар тавигдсан бөгөөд 2017 оноос Нийслэлийн Сургалт, судалгааны төв нэрээр үйл ажиллагаа явуулж байсан бол 2021 оноос НЗДТГ-ын бүтцэд орсон байдаг.

НЗДТГ-ын Хүний нөөцийн хөгжлийн төвийн дарга Б.Энхболд “Ажлын байран дахь сургалт оролцоон дээр илүү суурилсан байх ёстой. Сургалтын танхим үүнтэй зохицсон, уялдсан байх шаардлагатай. Энэ дагуу манай төв олон улсын давтан сургалтын төвийн стандартад нийцсэн сургалтын төв болж байна. Энэ нь сургалтын үр дүнд шууд нөлөөтэй. 100 болон 25 хүний хоёр танхим, мөн цахимаар хичээл заах танхим бий. Ингэснээр сургалт зохион байгуулах хүчин чадал тав дахин нэмэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл, жилд 1000 цагийн сургалт хийдэг байсан бол өдгөө 5000 болж нэмэгдэнэ гэсэн үг. Төрийн албан хаагчдад хүртээмжтэй сургалт хийх боломж бүрдэж байна” гэлээ.

Төрийн албан хаагчид ажлынхаа хажуугаар сургалтад хамрагдахад хүндрэлтэй байдаг. Тэгвэл “Нийслэл академи” цахим сургалтын систем нь албан хаагч нарт боломжтой цагтаа сургалтад хамрагдах нөхцөлийг бүрдүүлжээ.  


Бусад мэдээ

Ази, номхон далайн орнуудын зах зээлийн судалгааны байгууллагуудын XV чуулган болно

Ази, номхон далайн орнуудын зах зээлийн судалгааны байгууллагуудын XV чуулган болно

Энэхүү арга хэмжээ нь “(AI) Хиймэл оюун ухаан болон маркетингийн судалгааны интеграци” гэсэн гол сэд

БЗС-ийн зээлээр сурсан улстөрд хамаарал бүхий болон олны танил эрхмүүдтэй танилцана уу

БЗС-ийн зээлээр сурсан улстөрд хамаарал бүхий болон олны танил эрхмүүдтэй танилцана уу

БЗС-ийн зээлээр сурсан улстөрд хамаарал бүхий болон олны танил эрхмүүдтэй танилцана уу3-р сарын 2412

Ариунзул С.
Ариунзул С.