fitness
  • 513 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-05

Монгол Улсын ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайханы урилгаар БНХАУ-ын Ардын дээд прокурорын газрын Прокурорын хорооны байнгын гишүүн Ван Чун тэргүүтэй зочид төлөөлөгчид 2023 оны зургаадугаар сарын 1-3-ны өдрүүдэд Монгол Улсын ерөнхий прокурорын газарт албан ёсны айлчлал хийлээ.

Энэ хүрээнд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай болон олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу хүргүүлсэн мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлтийг шуурхай шийдвэрлэх, гэмт хэрэг үйлдэж оргон зайлсан хүн, хууль бус хөрөнгө, орлогыг шилжүүлэн авахад дэмжлэг үзүүлэх, холбогдох мэдээ, мэдээллийг тухай бүр нь солилцон ажиллахаар тохиролцсон байна.

БНХАУ-ын Ардын дээд прокурорын газрын Прокурорын хорооны байнгын гишүүн Ван Чун тэргүүтэй зочид төлөөлөгчдийн айлчлал нь авлига, албан тушаал, мөнгө угаах зэрэг үндэстэн дамнан үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, шалгаж шийдвэрлэх, хулгайлагдсан хөрөнгө орлогыг буцаан авах ажиллагааг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо гэж хоёр тал дүгнэв.

 

Эх сурвалж: УЕПГ

Бусад мэдээ

"Ногдол ашиг шаардсан олон хүн цагдаа дээр торгуульд ороод байгаа" гэх мэдээлэл худал гэв

"Ногдол ашиг шаардсан олон хүн цагдаа дээр торгуульд ороод байгаа" гэх мэдээлэл худал гэв

Олон нийтийн цахим сүлжээнд "Гантөмөр Хажидмаа" хаягаас ногдол ашиг шаардсан олон хүн цагдаа дээр то

Богд ууланд хортон шавж устгалын бодис цацах учир жимс, самар түүж идэхгүй байхыг анхаарууллаа

Богд ууланд хортон шавж устгалын бодис цацах учир жимс, самар түүж идэхгүй байхыг анхаарууллаа

Богдхан уулын дархан цаазат газрын ойн санд мэргэжлийн байгууллагуудын хийсэн ойн хортон хөнөөлтийн

Ариунзул С.
Ариунзул С.