fitness
  • 396 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-06

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар Сингапур Улсын Инфоком медиа, хөгжлийн агентлагаас зохион байгуулж буй “Цахим форум” (Digital FOSS) дээд хэмжээний уулзалтад оролцож байна.

Энэ хүрээнд өчигдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайдын яаманд “ХУРДАН” төрийн үйлчилгээний цэгийг нээлээ.

Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг Сингапур Улсад нээгдсэнээр тус Улсад ажиллаж амьдарч буй 200 орчим иргэн, төрийн 35 байгууллагын 440 үйлчилгээ, 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг нэг дороос авах боломжтой юм.

Одоогоор Сөүл хотын дипломат төлөөлөгчийн газар, Солонгос Улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, Пусан хотын дипломат төлөөлөгчийн газар, Австри Улсын Вена хот, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дели хотод тус тус 5 цэг нээгээд байна.

Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийг хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн нийт 47 газар, 504 цэгт шинээр нээхээр төлөвлөн ажиллаж байна. Цаашид 56 байгууллагын 785 төрийн үйлчилгээг “Хурдан” цэгээр дамжуулан авах боломж бүрдэнэ.

Бусад мэдээ

"Хөгжлийн банкны 25 тэрбум төгрөгийг Чингисхаан банканд хууль бусаар хадгалж, хохирол учруулжээ"

"Хөгжлийн банкны 25 тэрбум төгрөгийг Чингисхаан банканд хууль бусаар хадгалж, хохирол учруулжээ"

Хөгжлийн банкны дэд захирлаар ажиллаж байсан Б.Чойжилжалбуу нь тус банкны гүйцэтгэх захирал Б.Батбая

ХЭҮК-оос улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Монгол Улсад тулгамдаад буй хүний эрхтэй холбоотой асуудлын шийдлийг тусгахыг зөвлөв

ХЭҮК-оос улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Монгол Улсад тулгамдаад буй хүний эрхтэй холбоотой асуудлын шийдлийг тусгахыг зөвлөв

Хүний Эрхийн Үндэсний Комисс Хүний Эрхийн Үндэсний Комисс /ХЭҮК/-оос улс төрийн намууд сонгуулийн мө

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.