Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Хот, нийтийн аж ахуйн ажлыг заавал төр хийх шаардлагагүй. Хувийн хэвшил гүйцэтгэснээр шинэ менежмент, технологи, инновац орж ирэх, бага зардлаар олон ажил хийх зэргээр бүтээмж нэмэгдэнэ. Энэ нь төрд эргээд төсвийн хэмнэлтийг бий болгох давуу талтай. Энэ хүрээнд бид эхний ээлжид аж ахуйн нэгжүүдэд нээлттэй танилцуулга хийсэн. Тухайлбал, дөрвөн дүүрэг замынхаа тохижилт, үйлчилгээг өөрсдөө хийдэг байснаа хувийн хэвшилд шилжүүлсэн. Мэдээж аж ахуйн нэгжүүдэд шаардлага тавьж, дэмжлэг үзүүлнэ” хэмээсэн юм.
Хэлэлцүүлэг үр дүнтэй болж, төр, хувийн хэвшлийн түншлэл, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, төрийн бүтээмжийг сайжруулах, шаардлагатай хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах зэрэг олон асуудлыг тал бүрээс нь хөндсөн юм.