fitness
  • 299 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-06

Байгалийн тайлагдашгүй нууц, түүний хүчин зүйл бидний эд эс бүхэнд шингэн оюун санаагаар шигшигдэн гарч энгүй нэгэн гайхамшиг үргэлж бий болох юм. Хүн гэгч бүтээгч үү, шинэчлэгч үү, аль бүү мэд нэг л мэдэхэд ямар нэгэн онцгой зүйлийг үргэлж сэтгэн сэдэж үйл хийж байдаг.

Хэдийгээр соёл иргэншил, нийгмийн амьдрал бидний нэн чухал хэрэгцээ шаардлага боловч байгаль эхийн тааварлашгүй нууц, эд эсийг бодолдоо боловсруулан бүтээж, шинэчилж таашаах нь оюуны бас нэгэн чухал хэрэгцээ, хоол тэжээл юм. Тэгвэл энэхүү оюуны цангааг тайлах “SО SО” үзэсгэлэнд Төрийн соёрхолт уран бүтээлч С.Саранцацралт, уран бүтээлч Д.Отгонбаяр, Ц.Солонго, Э.Ононгуа нарын бүтээл тавигдлаа.

Байгаль эх, нүүдлийн соёлын, уламжлалаас улбаатай нэн орчин үеийн бүтээлүүд нь уран бүтээлч бүрийн өөрсдийн онцлог, утга санааг илэрхийлж тус бүр бие даасан орон зайд оршин буй нь онцлог юм. Уран бүтээлч С.Саранцацралт бүтээлүүдээ морьдоор илэрхийлжээ. Гэвч эдгээр морьд хүмүүн биднийг төлөөлөн бөөгнөрөн шавалдах нийгмийн амьдрал, хүний хайр сэтгэл, урин дулаан цагт баясах зон олны сэтгэлийг харуулж буй. Үзэсгэлэнд цэнхэрлэн харагдах уулс үзэгдэнэ. Байгалийн эд эс болох шавраар бүтээгдсэн эдгээр уулс уран бүтээлч Д.Отгонбаярын нутагтаа эргэн ирж, алсаас харагдах уулсыг харсан тэрхүү сэтгэлийн гүнд үлдсэн оюутан цагийн дурсамжаас улбаатай.

Уран бүтээлч Ц.Солонго харин байгаль дээр бодит орших хүн чулуунаас эх авч, өнгөрсөн одоог холбосон тасаршгүй зураас, хайрт хүмүүсийнх нь гэрэлт хөшөө мэт хүн чулуун хөрөг монопринт хийжээ. Хүн чулуун хөрөг бүтээлийн зэрэгцээ орших өрөг урлагтай хослон байрших холимог техникийн нандин бүтээл бол Э.Ононгуагийнх. Тэрбээр эгэл малчин эзэгтэйн тараг бүрэх энгийн үйлийг уран бүтээлдээ харуулжээ. “SO SO” үзэсгэлэнгийн бүтээлүүд байгаль, эх нутаг, аж байдлын талаар мэт харагдавч бүтээлүүдийн утга санаа нь хүний сэтгэл, үйлийн тухай өгүүлсэн нь онцгой...

“Оюун санааны ул мөр “SO SO” хамтарсан үзэсгэлэн энэ сарын 24-ний өдрийг хүртэл ажлын өдрүүдэд 10:00-18:00 цагт ХААН галерейд үнэ төлбөргүй олны хүртээл болж байна.

Бусад мэдээ

Өдөртөө 15-17 градус дулаан байна

Өдөртөө 15-17 градус дулаан байна

Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

БНСУ-ын Үндэсний асамблейн гишүүн Чой Юн Сүкийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа

БНСУ-ын Үндэсний асамблейн гишүүн Чой Юн Сүкийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг манай улсад ажлын айлчлал хийж буй БНСУ-ын Үндэсний аса

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.