fitness
  • 513 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-06

2023 оны хавар цаг агаар тогтворгүй, хүйтэн өдрүүд зонхилсон. Зуны эхэн сар гарсан ч мөн л хүйтэн, бороотой өдрүүд нийтлэг байна. Харин цаг уурын байгууллагаас зургаадугаар сарын хоёр дахь арав хоногоос огцом халах талаар мэдээлсэн. Бид энэ сарын цаг агаарын төлвийн талаар ЦУОШГ-ын Цаг агаар, орчны тоон загварчлал судалгааны хэлтсийн мэргэжилтэн Б.Жавхлангаас тодрууллаа.

-Зургаадугаар сарын цаг агаарын төлөв байдлыг танилцуулаач?

-Зургаадугаар сарын ерөнхий төлвөөр нутгийн баруун хагастаа дунджаас дулаан, хур тунадас харьцангуй бага орох төлөвтэй байгаа бол нутгийн зүүн хойд хэсгээр дунджаас ахиу тунадас орж, агаарын температур олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Агаарын температурын хувьд баруун болон говийн аймгуудын нутгаар буюу Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Өмнөговийн нутаг, Архангайн баруун, Өвөрхангайн баруун өмнөд, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол хур тунадасны хувьд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Өмнөговийн нутаг, Завханы баруун,Баянхонгор, Өвөрхангай, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, Сэлэнгэ, Төвийн зүүн, Хэнтий, Дорнодын нутгаар дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим тунадас орох төлөвтэй байна.

-Бүсчлээд танилцуулбал...?

-Агаарын температур төвийн бүсийн баруун хэсгээр буюу Хөвсгөлийн нутаг, Архангайн баруун, Өвөрхангайн баруун өмнөд хэсгээр дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас ихэнх нутгаар дунджийн орчим, харин нутгийн зүүн хэсгээр буюу Сэлэнгэ, Төв аймгуудын зүүн хэсгээр дунджаас ахиу тунадас орох төлөвтэй байна. Баруун бүсийн нутгаар баруун аймгуудын хувьд ихэнх нутгаар дулаан, хур тунадас олон жилийн дунджаас харьцангуй бага орох төлөвтэй байна. Зүүн бүсийн нутгаар зүүн бүсийн нутгаар агаарын температур дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол хур тунадасны хувьд Хэнтий, Дорнодын нутгаар дунджаас ахиу, Сүхбаатарын нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

-Зургаадугаар сарын 10-наас их халууны улирал эхэлнэ гэсэн мэдээлэл байна?

-Энэ асуултад мэргэжлийн үг хэллэг ашиглах тул хүмүүст бол ойлгомжгүй байх болов уу гэсэн үүднээс хариулах боломжгүй байна. Ерөнхийдөө зургаадугаар сарын 4-нөөс баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас 1–3 градусаар дулаарч Алтайн өвөр говиор өдөртөө 28–32 градус, бусад нутгаар 24-28 градус хүрч дулаарсан байна. Цаашдаа төв болон говийн бүс нутгаар дулаарч, өдөртөө 18-24 градус, говь талын нутгаар 28-32 градус хүрэх төлөвтэй байна.

-Баярлалаа.

Бусад мэдээ

Айлчлалтай холбогдуулан замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

Айлчлалтай холбогдуулан замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Асса

Мишээл Резиденс: Орон сууцны дэргэд "VIP кино театр" нээгдэнэ

Мишээл Резиденс: Орон сууцны дэргэд "VIP кино театр" нээгдэнэ

Орон сууцны дэргэд VIP кино театрыг 1 минутын зайд төлөвлөж өгснөөр оршин суугчид илүү тохилог, шинэ

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.