Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өчигдрийн (2023.06.06) хуралдаан 09 цаг 13 минутад гишүүдийн 52.6хувийн ирцтэйгээр эхэлжээ. Дараах өрвөн асуудал хэлэлцсэн байна.
“Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы зургадугаар сард Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлыг цаглавар батлах тухай” байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцжээ.
Хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд энэхүү цагалвар хамаарахгүй юм.
Хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь буюу Улсын Их Хурлын 8 гишүүн дэмжсэнээр “Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы 06 дугаар сард Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлыг цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоол батлагдав.