fitness
  • 472 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-07

Кино урлагийг дэмжих сангийн 2023 оны сонгон шалгаруулалт эхэлжээ. Үүнтэй холбогдуулан КУЗ-ийн гишүүн Н.Ганхуяг, Б.Түмэн-Өлзий нар мэдээлэл өглөө. 

Энэ талаар ярихдаа, “Мэргэжлийн уран бүтээл нь мэргэжлийн, сонирхогчдын гэж хоёр хуваагддаг. Бид мэргэжлийн бүтээлийг дэмжинэ. Харин монгол хүн, зан заншил, байгаль ан амьтанд хэрцгийгээр хандсан, мансууруулах бодис, архи  тамхи, ижил хүйстний агуулга бүхий, сурталчилсан бүтээлийг дэмжихгүй. Гэхдээ уран бүтээлчид нээлттэй кино хийх эрхтэй. Үүнийг хааж боосон зүйл байхгүй. Кино урлагийг дэмжих сангаас кино хийнэ гэсэн болгонд санхүүжилт өгөөд байдаггүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Кино урлагийг дэмжих сангийн сонгон шалгаруулалтаас шалгарсан бүтээлүүд буцаан зээлээ төлөх, буцаан олгохгүй гэх хоёр төрлөөр явагддаг. Бид продакшн, уран бүтээлчидтэй маш хатуу гэрээ хийдэг. Хэрвээ тухайн бүтээл цагтаа гараагүй бол санхүүжилтээ буцаан төлөх гэрээтэй. Уг сангийн төсөв 10 тэрбум гэж байгаа ч өнгөрсөн жил Засгийн газар нэг гаруй тэрбум төгрөг олгосон" гэлээ.

Бусад мэдээ

НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ

НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ

2022 оны IV улирлын НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлснийг Татварын ерөнхий газ

Хүүхдийг гэнэтийн осол, эндэгдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж ажиллана

Хүүхдийг гэнэтийн осол, эндэгдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж ажиллана

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанб

Ариунзул С.
Ариунзул С.