fitness
  • 502 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-07

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар аймаг дундын отрын бүс нутаг болон бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд мэдээлэл өгчээ. 

Мал сүргийг байгалийн давагдашгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор 783.3 мянган га газрыг Засгийн газрын тогтоолоор аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авчээ.

-Хэнтий аймагт 192.8 мянган га талбайтай Хэрлэнбаян-Улааны отрын бүс,
-Говьсүмбэр аймагт 73,1 мянган га талбайтай Малахын отрын бүс,
-Завхан аймагт 68.3 мянган га бэлчээрийн талбайтай Бага хайрхан отрын бүс,
-Говь-Алтай аймагт 118.6 мянган га талбайтай Аргалантын отрын бүс,
-Дорнод аймагт 124.4 мянган га талбайтай Чойбалсангийн отрын бүс
-Булган аймагт 34.1 мянган га талбайтай Чилэнгийн отрын бүс
-Өвөрхангай аймагт 37.9 мянган га талбайтай Хөхдэлийн отрын бүс
-Увс аймагт 28.9 мянган га талбайтай Ачитнуурын отрын бүс
-Ховд аймагт 105.2 мянган га талбайтай Баяннурууны отрын бүсийг Засгийн газрын тогтоолоор байгуулжээ.

Эдгээр аймаг дундын 9 отрын бэлчээрийн ашиглалт, хамгааллыг Хүнс хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны “Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа” хариуцна.

Отрын бэлчээрийн даацад тохирсон малыг жил бүрийн арван нэгдүгээр сарын  1-нээс дараа оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл нийт 150 хоногоос хэтрэхгүй хугацаанд нутаглуулна.

Зун, намар мал оруулахгүй, чөлөөлөх арга хэмжээ авч ашиглалт, хамгаалалтын ажлыг зохион байгуулжээ. Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын есөн отрын бүст 2022-2023 онд 12 аймаг, нийслэлийн 46 сум, дүүргийн 673 өрхийн хонин толгойд шилжүүлснээр 590,813 толгой мал өвөлжиж, хаваржсан байна.

Өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор малчид, орон нутгийн засаг захиргааны хүсэлтээр зөвшөөрөлгүй орсон сүргийг бүс нутгуудад өвөлжүүлж, хаваржуулсан. Хаваржилтын хүндрэлтэй байдлыг харгалзан отрын бүсийг малын хөлөөс чөлөөлөх хугацааг сунгаж, малчид, орон нутгийн захиргаатай хамтран ажиллажээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун аймаг дундын отрын бэлчээрийн ашилалт, хамгаалалтыг сайжруулах дараах асуудал зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар танилцуулав. Үүнд:

- Засгийн газрын 2007 оны 187 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын нийтлэг журам”-ыг шинэчлэн батлах;

- Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааг Булган аймгийн Дашинчилэн суманд шилжин байршуулахаар шийдсэн. Албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, захиргааны үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх, материаллаг баазыг нэмэгдүүлэх;

- Монгол Улсын нийт бэлчээрийн 10-аас багагүй хувийг улс, орон нутгийн тусгай хэрэгцээний отрын бэлчээр болгон баталгаажуулж, ашиглалт хамгаалалтыг тус захиргаанд хариуцуулан захиргааны хамрах хүрээ, эрхзүйн чадамжийг сайжруулах;

- Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан орон нутгийн тусгай хэрэгцээний отрын бэлчээрийг нэмэхэд аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа хамтран ажиллах эрх зүйн боломж бүрдүүлэх шаардлагатай гэв.

Бусад мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтэд оролцов

Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтэд оролцов

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо эхэллээ.Монгол Улсын Ерөнхийлөгч

Ариунзул С.
Ариунзул С.