ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулав.
Жижиг Тавантолгой буюу “Тавантолгой” ХК-д Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг томилсон. Тэрээр Засгийн газрын гишүүдэд бүрэн эрхт төлөөлөгчөөр ажилласан тайлангаа танилцуулжээ. Засгийн газраас түүний бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллах хугацааг сунгах шаардлагагүй гэж үзсэн байна.
Тэрээр “Тавантолгой” ХК “ЭТТ”-н тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас нүүрс олборлосон хэргийг шалган, тус компани төрийн өмчит “ЭТТ”-д 48 тэрбум төгрөг төлжээ. “Тавантолгой” жил бүр нийт ашгийнхаа 98 хувийг ногдол ашиг тарааж, хөрөнгө оруулалт бараг хийдэггүй байжээ. Цаашид энэ хуваарилалтыг өөрчлөн, тус компанийн ажилчдын цалинг салбарын дундаж цалинтай нийцүүлэх шаардлага үүсжээ