Монголын сэтгүүлчдэд тамхины хяналтын бодлогын талаарх олон улсын туршлагаас танилцуулах дугуй ширээний уулзалт энэ сарын 09-нд болно.
Уулзалтын үед чиглүүлэгчээр Хэвлэлийн Хүрээлэнгийн УЗ-ийн дарга Ц.Энхбат ажиллана.
Илтгэгчид:
- Тамхигүй Түншлэл ОУБ-ын захирал, Тамхины хяналтын Глобаль Альяансын Евро бүсийн зохицуулагч хатагтай Лилия Олифер,
- Казахстан улсын Тамхигүй Казахстан-Үндэсний Эвслийн захирал, ДЭМБ-ын 2023 оны Тамхигүй Өдрийн шагналтан хатагтай Жамиля Садыкова
- ЭМЯ-ны харьяа НЭМҮТ-ийн захирал, доктор, дэд профессор С.Өнөрсайхан
- ДЭМБ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн газрын мэргэжилтэн хатагтай С.Болормаа нар оролцоно.