fitness
  • 359 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-07

Зургаадугаар сарын 5-ны өдөр ноолуурын салбарын томоохон үндэсний үйлдвэрлэгчдийн нэг Гоёл кашмер компани АНУ-ын Хөгжлийн Санхүүгийн корпорацтай хамтран хэрэгжүүлсэн төслийн нээлтийн арга хэмжээ ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Төслийн хүрээнд Гоёл кашмер компани ажилчдын тав тух, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орон зай, нийгмийн асуудлыг шийдсэн тохилог үйлдвэрийн байр олон ажилчдадаа зориулсан хүүхдийн цэцэрлэг бүхий 85 айлын орон сууцыг ашиглалтад оруулжээ.

 

АНУ - Монгол Улсуудын найрсаг хамтын ажиллагааны томоохон илрэл болсон уг төслийн нээлтийн арга хэмжээнд АНУ-аас Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайд ноён Mr. Richard Buangan, Япон улсын элчин сайд Mr. Kobayashi Hiroyuki, Солонгос улсын элчин сайд Mr. Kim Jong-gu нар хүрэлцэн ирж, компанийн үйл ажиллагаатай танилцсан байна.

Түүнчлэн Монгол улсын ерөнхий сайдын эдийн засаг, гадаадын хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөх ноён Д.Ирмүүн, ХХААХҮЯ-ны сайдын зөвлөх ноён Б.Батбаатар, болон Монголын Ноос Ноолуурын Холбоо, Тогтвортой ноос ноолуурын эвсэл, Тогтвортой ноос ноолуурын платформ болон ноос ноолуурын салбарын компаниудын төлөөлөл хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүлжээ.

Гоёл кашмер компани тус арга хэмжээний үеэр Хавар зуны 2023, Намар өвөл 2022, Гоёлын даашинз болон монголд анх удаа тансаг ноолуурыг гар хийцээр нарийн чимэглэн урласан хуримын даашинзын коллекцыг танилцуулсан юм.

 
 

Бусад мэдээ

Маргааш усархаг аадар бороотой

Маргааш усархаг аадар бороотой

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:Өнөөдөр Хөвсгөл, Булган, Архангай, Сүхбаатарын нутгаар дуу цахи

Монголын түүх,соёл, ёс заншилын тухай

Монголын түүх,соёл, ёс заншилын тухай

Сүүлийн хоёр бүлэг нь суралцагсдын бие дааж дэлгэрүүлэн судлах үйл ажиллагаанд түлхүү чиглэгдсэн сэдэлжүүлэх зорилготой юм.

Ариунзул С.
Ариунзул С.