Монголбанкны нэрэмжит “Эрдэм шинжилгээний бага хурал” /ЭШБХ/-ын шалгаруулалт 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдөр амжилттай боллоо.
Санхүү, эдийн засгийн чиглэлээр тухайлсан нэг сэдвийн дор шилдэг судалгаа шинжилгээний ажлыг тодруулж, бодлогын шийдвэрт тусгуулах, бодлого боловсруулахад оролцоог нь дэмжих, бүтээлийг нь түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулдаг тус ЭШБХ-ыг судлаач, эрдэмтэд болон оюутан гэсэн ангилалд 2 үе шаттай зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд дэлхийн болон дотоодын эдийн засагт тулгараад буй өндөр инфляцыг бууруулах арга замын хүрээнд сэдвийг агуулгаар нь нарийвчилснаараа онцлог байв. Энэ хүрээнд дараах сэдвүүдийг судлаач нарт санал болгов.
Эдгээр сэдвээр судалгаа шинжилгээний ажлуудыг шалгаруулалтад ирүүлснээс ангилал тус бүрд шилдэг 3 байр шалгаруулав.
Судлаачдын ангилалд:
I байр – СЭЗИС-ийн багш Д. Түвшинжаргал, Ц. Батсүх – “Нийслэл, орон нутгийн махны зах зээлийн интеграцийг үнэлэх нь”
II байр – Н.Батжин – “Exploring the Role of Central Bank Independence, and Monetary Policy Communication in Achieving Price Stability”
III байр – СЭЗИС-ийн багш Д.Түвшинжаргал, П.Гантөмөр, Д.Өнөржаргал – “Гол нэрийн зарим хүнсний барааны нийлүүлэлтийн сүлжээн дэх үнийн асимметрик дамжилт (asymmetric price transmission)”
Оюутны ангилалд:
I байр – МУИС-ийн, 4-р дамжааны оюутан П.Хосбаяр, Т.Саруулбуян – “Гадаад шокийн инфляцад үзүүлэх нөлөөллийг LBVAR загвараар үнэлэх нь”
II байр - СЭЗИС-ийн 3-р дамжааны оюутан М.Болор-Эрдэнэ, М.Анармаа, Б. Түвшин – “Инфляцад нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ”
III байр – СЭЗИС-ийн 3-р дамжааны оюутан Б.Батболд, А.Төгөлдөр – “Мөнгөний бодлогын шилжих механизм цаг хугацааны хувьд хувьсах параметр, хувьсах вариац бүхий var загварын үнэлгээ”