fitness
  • 389 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-08

Хотын стандарт хяналтын газраас барилгын орчны аюулгүй байдалд хяналт шалгалт явуулав. Тодруулбал, барилга угсралт, замын ажил болон барилгын материалын үйлдвэрлэл, барилга байгууламжийн засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж байгаа 192 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шалгалт хийхэд хотын стандартыг хэрэгжүүлээгүй, аюулгүй орчныг бүрдүүлээгүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна. Үүний дагуу барилгын чанарыг сайжруулах, аюул ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр 117 зөвлөмж, 66 албан мэдэгдэл 17 албан шаардлагыг хүргүүлэн, хугацаатай үүрэг өгчээ.

Нийслэлийн есөн дүүргийн нийтийн эзэмшлийн талбай, орон сууцны барилга, хотхон, гэр хорооллын гудамжинд байрлах 474 хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдалд шалгалт хийв. Үүнээс 380 хүүхдийн тоглоомын талбайн орчны аюулгүй байдал алдагдаж, хотын стандартаас зөрсөн байна. Иймд эдгээр зөрчилтэй тоглоомын талбайд орчны аюулгүй байдлыг хангуулж, хотын стандартыг хэрэгжүүлэх зөвлөмж хүргүүлжээ.

Бусад мэдээ

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийг дүгнэх хамтарсан Ажлын хэсэг байгуулна

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийг дүгнэх хамтарсан Ажлын хэсэг байгуулна

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар санал

Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло Монгол Улсад хүрэлцэн ирлээ

Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло Монгол Улсад хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.