Цахим сүлжээнд 4500 тарвага агнах зөвшөөрөл олгосон тухай мэдээлэл цацагдав. Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас дараах тайлбарыг нийтэлжээ. Уг тайлбарт:
Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 96 тоот албан бичиг ирүүлсэн. Уг хүсэлтийн дагуу судалж, сүргийн бүтэц болон тоо толгойг зохицуулах зорилгоор 2022 оны 08 дугаар сарын 15-нд А/299 дугаар тушаалаар Ховд аймагт 1500, Баян-Өлгий аймагт 3000 тарвага агнуулах тушаал гаргасан.
Гэвч Ховд аймгийн Жаргалант, Цэцэг суманд тарвага тахал өвчин дэгдэж, Баян-Өлгий, Говь-Алтай аймгуудад сэжигтэй тохиолдол илэрсэн тул 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр “АХУЙН ЗОРИУЛАЛТААР ТАРВАГА АГНАХЫГ ТҮР ХОРИГЛОХ ТУХАЙ” тушаалыг гаргаж ажиллав. Өөрөөр хэлбэл уг тушаалын дагуу тарвага агнаагүй болно.
Тодруулбал Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас ахуйн зориулалтаар амьтан агнах барих эрхийн бичгийг сумуудад хүргүүлсэн байсныг аймгийн Онцгой байдлын газартай хамтран шуурхай ажиллаж буцаан авсан.
Тарваганы тоо толгой олширсон үед халдварт өвчний гаралт ихэсдэг тул сийрэгжүүлэх зорилгоор агнах зайлшгүй шаардлагатай гэж үздэг. 2023 онд Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор,Увс, Хэнтий, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Ховд, Хөвсгөл, аймагт мал амьтнаас хүнд халдварладаг халдварт өвчний байгалийн голомтын эпизоотын идэвх, хил хязгаар, төлөв байдлын тандалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар "Зооноз өвчин судлалын Үндэсний төв"-д 2997 мэрэгч амьтдыг шинжлэх ухааны зорилгоор агнаж, дээж материал цуглуулах зөвшөөрлийг холбогдох хуулийн дагуу олгосон.
ХУУЛЬ: