fitness
  • 358 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-08

Улсын гуравдугаар төв эмнэлэгт Бүгд Найрамдах Турк Улсын “Medipol education and health group” -ийн төлөөлөгчид энэ сарын 7-нд зочилж, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан, хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Хоёр тал мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний чиглэлээр эмнэлгийн мэргэжилтнүүдийг урт, богино хугацаагаар сургаж мэргэшүүлэх, хамтарсан мэс засал-сургалт зохион байгуулах замаар монгол эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах ялангуяа Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй эпилепси болон паркинсон, тархины саагийн үеийн хөдөлгөөний алдагдал зэрэг эмгэгийн үеийн тархи, мэдрэлийн үйл ажиллагааны мэс заслын аргуудыг богино хугацаанд нутагшуулах, мөн судалгаа шинжилгээний талбарт хамтран ажиллахаар тохиролцов.



Тэд мөн монголчуудыг эх орондоо эмнэлгийн өндөр түвшний чанартай тусламж үйлчилгээ авах боломжоор хангахад бүхий л боломжоор дэмжиж, хамтран ажиллахаар боллоо.
 

Бусад мэдээ

Инфляц энэ оны долдугаар сард 9.2 хувьтай гарлаа

Инфляц энэ оны долдугаар сард 9.2 хувьтай гарлаа

2023 оны долдугаар сард инфляц 9.2 хувьтай гарсныг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлэв.Хэрэглээ

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна хэмээн ЦУОШГ-аас мэдээллээ.Өнөөдрийн цаг агаа

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.