fitness
  • 494 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-09

urug.mn image

Энэ оны 7-р сарыг кино сонирхогчид тэсэн ядан хүлээж буй. Учир нь найруулагч Грета Гервигийн “Барби” болон найруулагч Кристофер Ноланы “Оппенхаймер” кинонууд нээлтээ хийнэ.

Гэвч уг хоёр бүтээл нэг өдөр нээлтээ хийх болсон нь олон нийтийг гайхшруулаад байна. Өөрөөр хэлбэл, кино салбар дахь “жинхэнэ тулаан” болно гэж олон нийт цахим сүлжээнд хуваалцаж байгаа юм. Харин яагаад ийн нэг өдөр нээлтээ хийх болсонд цаад шалтгаан байгаа гэнэ. Тодруулбал, 2 жилийн өмнө найруулагч Кристофер Нолан 20 гаруй жил хамтран ажилласны эцэст Уарнер Брос компанитай цааш хийх аялалаа дуусгаж байгаагаа мэдэгдсэн.

Тус компани найруулагчийн бүтээлийг кино театр болон стриминг платформууд дээр зэрэг цацахыг хүссэн боловч Кристофер Ноланд энэ шийдвэр таалагдаагүйн улмаас тэдний харилцаа доголдсон түүхтэй. Харин энэ удаа Уарнер Брос Грета Гервигийн “Барби” кинон дээр хамтран ажилласан ба “албаар” Оппенхаймертэй зэрэгцэж нээлттэй төлөвлөсөн гэж олон нийт хардаж байгаа юм. Шалтгаан нь аль ч бай, кино энтертайнментын түүхэн дэх “халз тулаан” энэ 7-р сард өрнөнө гэдэгт кино шүтэн бишрэгчид санал нэгдэж байна.

 

SOURCE: COLLIDER

Бусад мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар дулаан байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар дулаан байна

Хур тунадас: Нийт нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.Салхи: Ихэнх нутгаар баруунаас секунд

"СӨБ-ын менежмент, эрхлэгчийн манлайлал” сургалт маргааш дуустал үргэлжилнэ

"СӨБ-ын менежмент, эрхлэгчийн манлайлал” сургалт маргааш дуустал үргэлжилнэ

21 аймаг 9 дүүргийн 987 цэцэрлэгийн эрхлэгч нарыг хамруулсан "СӨБ-ын менежмент, эрхлэгчийн манлайлал” сургалт болж байна.

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.