fitness
  • 457 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-09

Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг УИХ өчигдөр шийдвэрлэлээ.

Засгийн газраас 2023 оны тавдугаар сарын 25-ны өдөр Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ.

Төсөлд оруулсан зохицуулалтууд:

  • Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах үүргийг хэрэгжүүлэх,
  • Нисэхийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох,
  • Иргэний нисэхийн салбарын хөгжлийг төрөөс дэмжих, орон нутгийн алслагдсан бүс нутагт нийгмийн зайлшгүй шаардлагатай үйлчилгээг бодлогоор дэмжих
  • Агаарын тээврийг өргөжүүлэн тогтворжуулахад чиглэсэн оновчтой, үр дүнтэй эдийн засгийн зохицуулалтыг бий болгох,
  • Агаарын навигацын хураамжийн тодорхой хувиар нисэхийн аюулгүй байдлын хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэх,
  • Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын санхүүжилтийн зарчмыг тодорхой тусгах
  • Иргэний нисэхийн хяналт, зохицуулалтын болон үйлчилгээний чиг үүргийг тусгаарлах,
  • Агаарын навигацын, аэродромын болон аюулгүйн хамгаалалтын үйлчилгээг бие даасан аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлэх,
  • Шинжлэн шалгах ажиллагаа гүйцэтгэгч байгууллагыг иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагаас хараат бус байх

Эдгээр асуудлыг Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан “Иргэний нисэхийн загвар хууль”, стандарт шаардлага болон зөвлөмжид нийцүүлнэ гэж С.Бямбацогт сайд танилцуулав.    

Чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 51.4 хувь нь Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Бусад мэдээ

“Санан тунхаглах ирээдүй” сэдэвт гэрэл зураг, архивын үзэсгэлэнг нээлээ

“Санан тунхаглах ирээдүй” сэдэвт гэрэл зураг, архивын үзэсгэлэнг нээлээ

Бүгд Найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан “Санан тунх

Манай улсын нутаг дэвсгэрийн 4.7 хувь нь нэн доройтсон

Манай улсын нутаг дэвсгэрийн 4.7 хувь нь нэн доройтсон

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн үндэсний чуу

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.