fitness
  • 374 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-09

3х3 сагсан бөмбөгийн дэлхийн цуврал тэмцээн "Macau Masters" долоодугаар сарын 8-9-ны хооронд болох учиртай. Тус тэмцээнд оролцох эрхийн төлөөх "World Hoops Penang 2023" challenger шатны тэмцээн энэ сарын 10-11-ны хооронд Малайзын Пэнан хотод болно.

Тэгвэл тус эрхийн төлөөх тэмцээнд Монголын "Bayangol Broncos" баг оролцох бөгөөд "C" хэсэгт АНУ-ын "NY Harlem", Литвийн "Kaunas" багуудтай учраа таарчээ. 40 мянган ам.долларын шагналын сантай challenger шатны тэмцээнээс хоёр баг 130 мянган ам.долларын шагналын сантай мастерс тэмцээнд оролцох эрхээ авна.

Bayangol Broncos багийн бүрэлдэхүүн:

  1. Батаагийн Тулуй
  2. Баттүвшингийн Билгүүн
  3. Даваадоржийн Мөнхтүвшин
  4. Отгонбаатарын Сэргэлэн

Баг 6 сарын 10-ны 14:25 цагаас NY Harlem, 19:25 цагаас Kaunas багтай тоглоно.

3х3 сагсан бөмбөгийн 2023 оны улиралд нийт 18 мастерс болох бөгөөд одоогоор нээлтийн "Utsunomiya 2023" болон "Manila 2023" мастерст Сербийн "Ub Huishan NE" баг дараалан түрүүлээд байна.

"Sansar MMC Energy" баг Utsunomiya 2023-аас дөрөвдүгээр байр Manila 2023-аас 8-р байр эзэлсэн амжилттайгаар Монгол багуудаа тэргүүлж байна.

Оны гурав дахь мастерс тэмцээн "Marseille 2023" энэ сарын 30-д эхэлнэ. Одоогоор тус тэмцээнд Монгол баг оролцох эрх аваагүй.

Бусад мэдээ

2026 оны ДАШТ-ий нээлтийн тоглолт зургаадугаар сарын 11-д, финалын тоглолт долоодугаар сарын 19-д болно

2026 оны ДАШТ-ий нээлтийн тоглолт зургаадугаар сарын 11-д, финалын тоглолт долоодугаар сарын 19-д болно

Олон Улсын хөл бөмбөгийн холбоо (FIFA)-ны 73-р конгресс Руанда улсын нийслэл Кигали хотод болж 2026

Голын мөс цөмөрч, цагаан зээр усанд эндэх тохиолдол их гарч байна

Голын мөс цөмөрч, цагаан зээр усанд эндэх тохиолдол их гарч байна

Сүүлийн жилүүдэд Онон-Балжийн байгалийн цогцолбор газарт цагаан зээрийн томоохон сүргүүд нүүдэллэн и

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.