fitness
  • 489 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-09

Хүүхдийн талбай, ногоон байгууламж зэрэг нийтийн эзэмшлийн талбайг хууль бусаар олгосон үе үеийн албан тушаалтнуудыг Засгийн газар “Шилэн” ажиллагааны хүрээнд ил болгож, алдагдсан боломжийн өртгийг шүүхэд хандан нэхэмжлэх болно гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүдэд танилцуулав.

Тэрээр “Нийслэлд өнгөрсөн хугацаанд нийт 1213 км авто зам тавьсан. Гэвч дийлэнх нь хоорондоо холбогдоогүй мухар зам байна. Энэ нь зөвхөн тойргийн эрх ашигт нийцсэн нэгдсэн төлөвлөлтгүй хөрөнгө оруулалтын бас нэгэн сургамж юм.

Засгийн газраас мухар замуудыг хооронд нь холбож, тойрог зам болгох холбоос замын хөрөнгө оруулалтын асуудлыг  тодотголоор шийдвэрлэнэ. Энэ ажилд 187 тэрбум төгрөг зарцуулна. 

Сэлбэ, Туул голын орчны иж бүрэн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх боломжийг нийслэлд олгож байна.
Харин Улаанбаатарын удирдлагууд “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод суурилж, олон улсын стандартад нийцсэн хүнд ээлтэй хот төлөвлөлтийг олон улсын мэргэжлийн багаар хийлгэж, Засгийн газраас Улаанбаатарын асуудалд бодлогоор анхаарч буй энэ цаг хугацаанд нийслэлийн удирдлагууд илүү санаачилгатай, шуурхай ажиллах шаардлагатай гэв.

Бусад мэдээ

Монголбанк 2022 онд 22.9 тонн үнэт металл худалдан авлаа

Монголбанк 2022 онд 22.9 тонн үнэт металл худалдан авлаа

Монголбанк 2022 оны 12 дугаар сард 3,032.2 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 22.

Шатахуун ачсан 485 вагон хил, өртөө, боомтод иржээ

Шатахуун ачсан 485 вагон хил, өртөө, боомтод иржээ

Ашигт малтмал, газрын тосны газраас Улаанбаатар төмөр зам, Гаалийн ерөнхий газрын Төв лаборатори, Га

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.