Дундговь аймгийн Төв Халхын Дуулалт Жүжгийн Театрын жүжигчин Э.Уранжаргал олон улсын хүүхдийн жүжгийн фестивалиас “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагнал хүртсэн байна.
ОХУ-ын Эрхүү хотын Залуучуудын театраас зохион байгуулсан “Байгаль нуурын сахиус” Олон Улсын хүүхдийн жүжгийн фестивальд Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчид Монгол Улсаа төлөөлөн “Солгой харандаа” хүүхдийн дуулалт жүжгээр оролцжээ.
Залуу жүжигчин Э.Уранжаргал Дамбын Төрбатын зохиол “Цагаан гарьдын цадиг” жүжгийн Цагаанцаагийн дүр, М.Ю.Лермонтов “Багт наадам” жүжгийн Штераль Гүнэьегийн дүр, Бавуугийн Лхагвасүрэнгийн зохиол “Гэгээн тамлан” жүжгийн Гүлмэр хатны дүр гэх мэт 15 гаруй жүжгийн гол дүрд ажилласан байна.
Э.Уранжаргал Дундговь аймгийн Төв Халхын дуулалт жүжгийн театрт 9 дэх жилдээ ажиллаж, 2019 онд тус театрын уран бүтээлчидтэй хамт А.Вампиловын нэрэмжит орчин үеийн театрын Олон улсын 12 дахь удаагийн их наадамд “Ууган хүү” жүжгээр амжилттай оролцож байсан юм.
Эх сурвалж: Соёлын яам