fitness
  • 325 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-13

Нийслэлийн хэмжээнд үер, гол, усны ослын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлэл өглөө. 

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй хэлэхдээ "Борооны улирал эхэлж байгаа учраас гол усны үер нэмэгддэг. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар гал түймрийн 857, аврах ажиллагаа 99 дуудлага мэдээллээр албан хаагчид үүрэг гүйцэтгэн шуурхай ажиллаж, 1,250 орчим иргэний амь насыг авран хамгаалж ажилласан. Өнгөрсөн хавар бол маш их хуурайшилттай байлаа. 

Цаг уурын газрын өгсөн мэдээллээр ойрын өдрүүдэд +30 хэм хүрч, халах мэдээлэл байгаа.

Халуун өдрүүдэд иргэд Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу олноор амарч зугаалах үедээ гол усанд орж амь насаа алдах эрсдэл нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Захирамжийн дагуу завь эргүүлийг Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу ажиллуулж, зохион байгуулахаар хуваарь гарч, өнөөдөр аврах ангийнхан дадлага сургуулалтдаа гарсан.

Зургаадугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-н хүртэл завьт эргүүл ажиллана. 

Мөн энэ жил гурван камер нэмж байрлуулсан. БЗД-ийн Могойн дэнж, Баянзүрх гүүрний хойд тал болон шинээр тохижуулсан Амар талбайд байрлуулсан" гэв.

Бусад мэдээ

“Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг Эрдэнэс Тавантолгой ХК дэмжин ажиллаж байна

“Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг Эрдэнэс Тавантолгой ХК дэмжин ажиллаж байна

Монгол Улсын хүн амын нас баралтын 5 хүн тутмын нэг нь хорт хавдрын шалтгаантай байна. Тэр дундаа эл

Онцгой байдлын алба хаагчдад төрийн дээд цол, одон, медаль гардуулав

Онцгой байдлын алба хаагчдад төрийн дээд цол, одон, медаль гардуулав

Онцгой байдлын байгууллагын 19 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх з

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.