Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас нийгмийн хариуцлагын хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүдийг цахилгаанаас үүдэлтэй болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлүүлэх зорилгоор энэ сарын 14-16-ны өдрүүдэд хэрэглэгчдийнхээ гадна цахилгаан хангамжийн тоноглолын ашиглалтын байдалд үзлэг хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.
Өдөрлөгийн үеэр түгээх сүлжээнд холбогдсон шугам тоноглолуудын ашиглалтын аюулгүй байдалд эзэмшлийн зааг харгалзахгүйгээр үзлэг хийж, зөрчлийг арилгах, зөвлөгөө өгөх ажлыг эрчимжүүлэхээс гадна оруулгын утсаа солиулах хүсэлтээ 70047004 утсаар болон Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөр дамжуулан ирүүлсэн айл өрх ангиллын хэрэглэгчдийн захиалгыг хүлээн авч, нэг сарын дотор үнэ төлбөргүй сольж угсарч өгнө.