fitness
  • 518 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-13

Улсын хэмжээнд инфляц 2023 оны 5 дугаар сарын байдлаар 11.3 хувь байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн. Тэгвэл тавдугаар сарын байдлаарх нийт инфляцын 47.1 хувийг тодорхой нэр төрлийн 20 бүтээгдэхүүний үнийн өсөлт бүрдүүлжээ. 

Тодруулбал, дотоодын хүнсний бүтээгдэхүүн дотроос хонь болон үхрийн ястай мах, үхрийн цул мах, талх, гурил, сүү, гурилан боов, шар айраг, гоймон, төмс, цагаан будааны үнэ инфляцад ихээхэн нөлөөтэй байгаа аж. Мөн импортын барааны бүлэг дэх угаалгын нунтаг, үсний шампунь, вакумцонхны 1 мкв-ийн үнэ, эмэгтэй хүний нүүрний шингэн энгэсэг зэрэг бүтээгдэхүүний үнийн өсөлт томоохон нөлөө үзүүлжээ. Эдгээр барааны үнийн өсөлтийг хасаж тооцвол улсын хэмжээний инфляц 6.0 хувьтай байгаа аж. 

Манай улсын хэрэглээний үнийн индексийн өөрчлөлтийг 384 нэр, төрлийн бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтөөр индексжүүлж хэмждэг. Гэсэн ч нийт инфляцын 40 гаруй хувийг цөөн хэдэн бүтээгдэхүүн, тэр дундаа хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт тайлбарласан хэвээр байгаа юм. 

Монголбанкны хувьд энэ оны төгсгөлд инфляцыг 1 оронтой тоонд хүргэх, ирэх оны эхний хагаст зорилтот 6-8 хувийн интервалд хүргэхийг зорьж ажиллаж буй билээ. 

 

Бүлэг

Бүтээгдэхүүн

Жилийн өсөлт

Инфляцад үзүүлэх нөлөө

Инфляцад эзлэх хувь

1

Дотоодын хүнс

Хонины мах, ястай, 1 кг

17.4%

0.8%

32.4%

2

Дотоодын хүнс

Гурил, 1-р зэрэг, савласан,  "Алтан тариа", 1 кг, Монгол

47.9%

0.6%

3

Импортын бараа

Эмэгтэй хүний нүүрний шингэн энгэсэг, "VDL", Солонгос

33.9%

0.3%

4

Дотоодын хүнс

Талх, зүсээгүй, ууттай, "Атар талх", 600 гр, 1 ш, Монгол

31.3%

0.3%

5

Дотоодын хүнс

Гурилан боов, ууттай, Аймгийн үйлдвэр, 1 кг, Монгол

39.4%

0.3%

6

Дотоодын хүнс

Yхрийн мах, ястай, 1 кг

19.6%

0.3%

7

Дотоодын хүнс

Гурилан боов, ууттай, "Зүсмэл", 900 гр, Монгол

25.8%

0.3%

8

Дотоодын хүнс

Гуанзны хоолны үнэ, /цуйван/

24.4%

0.3%

9

Дотоодын хүнс

Пиво, шилтэй, "Сэнгүр", 450 мл, 1 шил /Зоогийн газарт/

34.4%

0.3%

10

Импортын бараа

Вакуум цонхны 1м.кв-ын үнэ,  2 давхар шилтэй, Хятад

24.8%

0.3%

11

Дотоодын хүнс

Yхрийн мах, гуяны цул, 1 кг

17.6%

0.2%

14.7%

12

Дотоодын хүнс

Сүү, үнээний, задгай, 1 л

30.8%

0.2%

 

Бусад мэдээ

ШӨХТГ: “Юнивишн” ХХК-д 1.1 тэрбум төгрөгийн торгууль ногдууллаа

ШӨХТГ: “Юнивишн” ХХК-д 1.1 тэрбум төгрөгийн торгууль ногдууллаа

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Юнивишн” ХХК-д 1.1 тэрбум төгрөгийн торгууль ногдуулс

Улаанбаатар орчмоор аадар бороо өнөө шөнө үргэлжилж орно

Улаанбаатар орчмоор аадар бороо өнөө шөнө үргэлжилж орно

Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлын талаар ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтс

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.